#Подкастанд зориулж ярианы бичлэг засварлах
Дууны файл засварлахдаа Audacity хэмээх үнэгүй, нээлттэй эхийн програм ашиглана. Windows, Mac, Linux аль ч үйлдлийн систем дээр ашиглах боломжтой. Татах хуудас: https://www.audacityteam.org/download/
Мөн англи хэл дээрх чанартай зааврууд олон бий. Энд анхан шатны засварын тайлбарыг Монголоор бичиж орууллаа.
#Энгийн гурван засвар Дууны тохиргоо өөрчлөх үйдлийг Equalizing гэж нэрлэдэг.
- Хэт бага/өндөр давтамжийн долгионыг хасах (Effect-> High/Low Pass Filter)
Хамгийн анхан шатны арга бол ярианаас хэт бага/өндөр давтамжийг хасах юм.
High Pass Filter Frequency(Hz): 70Hz Roll-off(dB per octave): 12dB Хүний хоолой ихэнхдээ 80Hz.ээс дээш давтамжтай байдаг учир, яриа голлосон подкастанд 70Hz-с доош давтамжтай долгионыг хасахад асуудал үүсэхгүй.
Low Pass Filter Frequency(Hz): 10kHz Roll-off(dB per octave): 12dB Ихэнх подкастын хувьд 10kHz доош байхад хангалттай. Энэ нь хэт чанга(high-pitched) чимээг хасахад туслана. Ишлэл: https://streamgeeks.us/how-to-eq-a-podcast/
Дууны хамгийн их далайцыг -2.0 болгоно. Анхаарах зүйлс: * "Allow clipping" гэж болохгүй. Тэгвэл шажигнаж шуугисан бичлэг болчихно. * Ер нь бол стерео бичлэгийн далайц зэрэг өснө. Шаардлагатай бол дуугаа хоёр хуваана уу (split the track). * Энэ алхмыг бичлэг засварлах дараа нь ч гэсэн ашиглах боломжтой ба далайцын зөрүү том хэсэгт(нэг нь нөгөөгөөсөө хэт чанга эсвэл сул) бол нөлөө бага байна.
- Эхлээд зөвхөн шуугиантай хэсгийг(0.1~2сек) сонгоод "Step 1: Get Noise Profile" ажиллуулна.
- Дараа нь нийт(эсвэл хэсэгчилсэн) бичлэгээ сонгоод "Step 2: "-д дараах утгуудыг оруулна. (Мэдээк өөрчилж туршиж үзэж болно.) Noise reduction (dB): 20 Sensivity: 6.00 Frequency smoothing(bands): 3 Noise: Reduce Ишлэл: https://manual.audacityteam.org/man/noise_reduction.html
Бусад #Peak level (Далайцын хамгийн их хэмжээ) Далайцын хамгийн их утга 0dB-ээс бага байх хэрэгтэй. Учир нь, MP3 файл анхны бичлэгийг ойролцоо утга/хэмжээгээр нь кодлодог тул далайц нь ихсэх, багасах тохиолдол бий (ихэнхдээ өссөн байдаг). Тиймээс export хийхээсээ өмнө далайцын хамгийн их утгыг болж өгвөл -2db дотор байлгах нь зүйтэй. https://forum.audacityteam.org/viewtopic.php?t=100704
#Loudness (LUFS = Loudness Unit) Подкастын хувьд LUFS:-16 байх нь зүйтэй.
#Equalizer, Condense, and more https://www.buzzsprout.com/blog/best-sounding-audio-for-podcast
#Бичлэг хийхдээ анхаарах зүйлс
- Гадны чимээг аль болох багасгах
- Гол ярьж байгаа хүнрүүгээ микрофоноо чиглүүлэх
- Ярихдаа алдсан бол тойруу үгээр засах гэж хичээснээс, бодож байгаад ярьсан нь зүгээр.
#Үгийн сан amplify = дуу өсгөх amplitude = дууны далайц audio = дуу бичлэг clip = клип, тайрах audio split = стерео бичлэгийг моно болгож хоёр хуваах noise = шуугиан, хэрэггүй авиа