description | cover | coverY |
---|---|---|
Тавтай морил, |
.gitbook/assets/image_2023-04-17_153943059.png |
0 |
ArdMoney нь Binance Smart Chain дээр суурилсан Монголын анхны төвлөрсөн бус санхүүгийн протокол. Төвлөрсөн бус бирж нь таны хөрөнгийг хадгалах болон хянах боломжгүй. Та 100% өөрийн мэдэлд, блокчэйн хэтэвчиндээ виртуал хөрөнгөө хадгална. Түүнчлэн виртуал хөрөнгөний аюулгүй байдлаа хэрэглэгч өөрөө хариуцах шаардлагатай тул та нууц үгээ бусдад алдах, дамжуулахаас сэргийлнэ үү.
Стейкинг болон хослолын санд токен нийлүүлж, ухаалаг гэрээнд бичигдсэний дагуу тогтмол ашиг хүртэх боломжийг ArdMoney танд олгож байна.
ArdMoney төвлөрсөн бус бирж (DEX) дээр хийгдэж буй гүйлгээ болон бусад үйлдлүүд нь бүгд блокчэйн дээр бүртгэгддэг.
ArdMoney төсөл нь блокчэйнд суурилсан DAO (төвлөрсөн бус бие даасан байгууллага) засаглалын дагуу ажилладаг. Энэ нь ухаалаг гэрээгээр кодлогдсон дүрмээр дамжуулан токен эзэмшигчид оролцох, санал өгөх боломжтой үйл ажиллагааг нэрлэдэг. DAO-д төвлөрсөн удирдлага байхгүй, нийт токен эзэмшигчдийн өгсөн саналд тулгуурлан шийдвэр гаргах зарчмаар явагддаг